Бүртгүүлэх
Овог
Нэр
Хүйс
Регистрийн дугаар
Утасны дугаар
Майл хаяг
Нууц үг
Нууц үг давтах
Үйлчилгээний нөхцөл

 

1. Ерөнхий заалт

 

  1. www.sarancashmere.mn  нь Саран Эх компанийн интернэт худалдааны албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Саран Эх ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавьна.
 

2. Вэбсайт түүний үйл ажиллагаа

 

  1. Саран болон sarancashmere.mn  худалдааны тэмдэгтүүд нь Саран Эх ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  3. Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
  4. Вэб оператор ажлын өдөр 09.00-21.00 , амралтын өдөр 10.00 - 17.00 цаг хүртэл ажиллана.
  5. Байгууллага вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
  6. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

 

3. Вэбсайтын хэрэглэгч ба гишүүнчлэл

 

  1. Вэбсайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.
  2. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна
  3. Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн е-майл хаяг, нууц үгийг оруулна.
  4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  5. Нэг хэрэглэгч нэг л е-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  6. Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  7. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  8. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн журмын хязгаарлалд хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  9. Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, дансыг 1 ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн гишүүний дансыг хаана.

 

4. Интернет худалдаа

 

  1. www.sarancashmere.mn  вэбсайт интернетээр дамжуулан дараах төрлийн  бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:
    1. Саран Эх компанийн үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээ
    2. Бараа нийлүүлэгч компанийн үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээ.

 

 

5. Хүргэлт

 

  1. Бүх бараа бүтээгдэхүүнийг гэрээт хүргэгч компанийн хүргэгч ажилтан хүргэнэ.
  2. Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд түгээнэ.
  3. Хүргэлт хот дотор 2 цаг, хөдөө орон нутагт 2-7 хоногт багтан хийгдэнэ.
  4. Хүргэлт өдөр бүр 09.00 - 20.00 цагийн хооронд хийгдэх бөгөөд хэрэв тухайн барааг ажлын өдрийн 18.00 - аас хойш захиалсан бол маргааш өглөө нь хүргэж өгнө.
  5. Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.
  6. Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтанд шалгуулна.
  7. Тухайн барааны хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдэээллийг вэб оператор хэрэглэгчийн худалдан авсан имэйл хаяг руу тогтмол илгээх ба харин хэрэглэгч өөрийн зариалгын түүх дотроосоо харах боломжтой. дэлгэрэнгүй мэдээлэлд худалдаалагдсан бараа хэзээ хүргэлтэнд гарсан болон хэдэн цагт  хүргэгдсэн талаарх мэдээ багтана.

 

6. Үнэ, төлбөр тооцоо

 

  1. Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба барааны үнэ дараах байдлаар худалдаалагдана.
  2. Нийлүүлэгч байгууллагын бараа - тухайн нийлүүлэгч байгууллагын бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил үнээр борлуулагдана.
  3. Компанийн болон групп компанийн бараа - үндсэн үнээр борлуулагдана.
  4. Хүргэлттэй бараа буюу биет барааны нийт мөнгөн дүн дээр хүргэлтийн зардал тус тус нэмэгдэн төлбөл зохих мөнгөн дүн гарна.
  5. Худалдан авагч Голомт банкны картаар төлбөрөө хийх боломжтой.
  6. Вэб оператор худалдан авалт хийгдэх бүрт төлбөрийн баримтыг тулгаж барааг олгоно.

 

7. Урамшуулал ба хямдрал

 

  1. Вэбсайт нь дараах тогтмол урамшууллыг хэрэглэгчиддээ олгодог байна. Үүнд:
    •  Хэрэглэгч 200.000 төгрөгөөс дээш худалдан авалт хийвэл барааг хот дотор үнэгүй хүргэж өгнө.
  2. Вэбсайт нь улирлын чанартай урамшууллууд зарладаг байх ба Саран Эх компаны бүтээгдэхүүн үйлчилгээний урамшуулал болон нийлүүлэгч компанийн зарласан тухай бүрийн урамшууллыг байнга зэрэг зарлаäàг байна.

 

8. Вэбсайтын цагийн хуваарь

 

  1. Вэбсайтын ажиллагаа: 24 цаг
  2. Вэбоператор: Даваа-Баасан: 09.00-21.00, Бямба:10.00-18.00, Ням:10.00-17.00 цаг

 

9. Баримтжуулалт

 

  1. Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэнэ.
  2. Худалдан авагч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна.
  3. Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно.

 

10. Бараа буцаах нөхцөл

 

  1. Хэрэглэгч худалдан авсан бараагаа огт авахгүй буцаах үед барааны үнийн нийлбэр дүнгийн 10% хувийг суутгана.
  2. Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой ба дахин хүргэлтийн зардалыг хэрэглэгч нэмж төлнө. 
  3. Худалдан авагч барааг хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор дээрх 2 заалтын дагуу барааг буцаах буюу солиулах боломжтой.

 

11. Бусад заалт

 

  1. Нийлүүлэгч болон зарах бараа бүтээгдэхүүн, төлбөр тооцоо, хэрэглэгчийн мэдээлэл, гомдол, хүргэлт зэрэгтэй холбоотой өдөр тутмын асуудлыг менежер бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд бодлогын чанартай өөрчлөлт, ноцтой зөрчил зэрэг асуудлыг захирлуудын тусламжтайгаар шийдвэрлэнэ.
  2. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл e-майл рүү холбогдож лавлагаа хийж болно.
  3. Худалдан авагч худалдан авсан бараа нь төсөөлж байснаас өөр, сэтгэл ханамжгүй байвал барааг зөвхөн 24 цагийн дотор буцаах эрхтэй.
  4. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
  5. Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн 70129778 утсаар вэб оператортой холбогдон хийж болно.

 

Бүртгүүлэх