Монгол Улсын ноос, ноолуурын салбарын гол төлөөллүүдийн нэг  үндэсний үйлдвэрлэгч “Саран Эх “ ХХК нь үндэсний баялаг болсон монгол ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр дээд зэрэглэлийн , чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаадын болон дотоодын зах зээлд нийлүүлэн амжилттай ажиллаж байна. Ноолууран бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл өндөр эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнд албан ёсоор ордог төдийгүй манай улсын экспортод алт, зэсийн дараа тооцогдох  үнэт бүтээгдэхүүний нэг юм. 
 
Үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжлөөс үүдэн байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас хүн төрөлхтөнд учирч буй гамшиг нь биднийг байгалийн гаралтай түүхий эд, эрүүл хүнсийг амьдрал ахуйдаа түлхүү хэрэглэхийг чухалчилсан энэ үед манай хамт олон химийн аливаа бодис, будаг, цайруулагч оруулаагүй байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнийг харилцагч та бүгддээ зориулан үйлдвэрлэж санал болгож байна. Дэлхийн зах зээлд байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн тансаг үнэт хэрэгцээ нэмэгдсэн нь ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжих таатай нөхцөлийг  бүрдүүлж манай улсын эдийн засаг,үйлдвэрлэл, тэр тусмаа малчдын амьдрал ахуй дээшлэн хөгжих боломжийг бий болгосон  юм.
Ийм ч учраас бидний зорилго Улсынхаа эдийн засаг, нийгмийнхээ хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллах явдал болж байна. Хүндэт харилцагч та бүгддээ үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, дэлхийд ховор нандинд тооцогдох байгалийн гаралтай эрүүл, дулаан бүтээгдэхүүнээрээ өөрийгөө болон хайртай хүмүүсээ гоёохыг уриалж байна.
 
Өнөтэй өвлийг тавтай өнгөрүүлээрэй.
 
“Саран Эх” ХХК- ийн
  
Ерөнхий захирал  Ш. Баярмаа