Одоогоос 10 жилийн өмнө байгуулагдаж байсан жижигхэн үйлдвэр маань өнөөдөр Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч нарын нэг болтлоо хөгжсөн нь манай хамт олны хичээл зүтгэл, сэтгэл, итгэлийн  үр дүн билээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд үйлдвэрлэлийнхээ техник, технологи, ажилчдын ур чадвар, санхүү эдийн засгийн бааз, менежмент, маркетенгийн салбартаа гадаадын томоохон байгууллагуудын тусламж дэмжлэг, харилцан хамтын ажиллагааны үр дүнд шинэчлэл хийж жижиг дунд үйлдвэрийн эгнээнээс томоохон үйлдвэрийн эгнээнд шилжин орох суурь үндсийг амжилттай хэрэгжүүлжсээр ирсэн.

“Саран” брендийн бүтээгдэхүүнийг олон арван чадварлаг залуу боловсон хүчин ур чадвар, оюун ухаанаараа бүтээдэг. Бүтээгдэхүүний чанар ньүйлдвэрийн зохион байгуулалт, орчин үеийн техник, технологи, өндөр хариуцлага, чадварлаг боловсон хүчнээс шууд хамааралтай. Манай компани хамгийн сүүлийн үеийн техник Япон Улсад Үйлдвэрлэсэн “Shima Seiki” брендийн бүрэн автомат сүлжих машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажилласнаар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлж, зохион бүтээгч нарын ур чадварыг шинэ түвшинд гаргасан чухал үйл явдал болсон юм. Энэ нь ажилчдын орон тоог багасгах хор нөлөөтэй чхуучин  гар сүлжих машинууд болон ажилчдын ажлын байрыг хадгалах бодлогыг баримталж ажиллаж байна.

   
 

”Саран Эх” компани нь Монголын тэргүүлэгч үйлдвэр “Говь”, “Гоёо” зэрэг томоохон компаниудын үйлдвэрлэсэн ноолууран ээрмэл утсаар өөрийн загварын онцлог, хийц маягийг шингээсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгч та нартаа хүргэж байна. Манай компаний үйлдвэрлэл нь:

  • Сүлжих
  • Оёх
  • Гүйцэтгэн боловсруулах
  • Чанар шалгах

гэсэн 4 хэсгээс бүрддэг. Хэсэг тус бүр өөрийн ажлынтехнологийн горим, дүрэм, хариуцлагаас тогтоно. “Саран Эх” ХХК нь орчин үеийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр зорилготой ажилладаг нь бидний хийж урласан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг харилцагч нараар  тодорхойлогдоно.