Төв Азийн цээжинд орших Монгол Улс нь олон зууны тэртээгээс нүүдлийн ёс заншил, мал аж ахуйгаа эрхлэн аж төрж ирсэн нь байгаль дэлхийгээ онгон төрхөөр нь хадгалахад нөлөөлжээ. Монголын өвөл асар хүйтэн мөн хуурай байдаг. Энэхүү эрс тэс, хүйтэн цаг агаарт гайхалтай дасан зохицсон Монгол ямаанаас хамгийн ховор, хамгийн дээд зэргийн ноолуурыг гарган авдаг. Тэдний урт ширүүн хялгасаар бүрхэгдэн хамгаалагдсан ноолуурын нарийн ширхэг нь агаарыг барьж, дулааныг бүрэн хадгалдагажээ. Олон Улсын зах зээлд өрсөлдөх чадвартай цөөн тооны бүтээгдэхүүнүүдийн нэг нь Монгол ямааны ноолуур юм. Монгол үүлдрийн ямааны ноолуурын гарц дунджаар 250-280 гр жинтэй, 4-5 см урттай, 14-16 микрон голчтой байдаг. Монгол ямааны ноолуур нь атриа ихтэй, урт ширхэгтэй бөгөөд гялалзсан өнгө чанараараа бусад орны ямааны ноолуураас давуу талтай тул сайн чанарын ээрмэл утас үйлдвэрлэх боломжтой байдаг.Дэлхийн Улс орнууд нийтдээ 30 гаруй сая ямаа үржүүлж, жилдээ 14 орчим мянган тонн ноолуур бэлтгэж байгаагийн  30 хувийг манай улс бэлтгэж байна.Байгалийн гаралтай ноолуур нь ховор, нандинд тооцогддог. Өнөөдөр дэлхийд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй ноолууран бүтээгдэхүүнүүд загварын өнгөний чиг хандлагыг даган олон төрлийн өнгө будагтай хийгддэг ч хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд аливаа химийн бодис хэрэглээгүй,цайруулаагүй, будаагүй байгалийн гаралтай түүхий эдийг илүүд үзэж байна. Монгол ямааны ноолуур нь цайруулаагүй, будаагүй байгалын үндсэн 4 өнгөтэй байдаг. Цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор өнгүүд Монгол ямааны зонхилох зүс бөгөөд өнгө бүр өөрийн гэсэн онцлог, содон төрхийг агуулдаг. Цайвар өнгийн ноолуур нь ноолуур бэлтгэлийн 60 гаруй хувийг эзлэх бөгөөд цайвар өнгийн ноолуурын ид шид нь будаг сайн авдагт оршино. Манай компани нь хүндэт харилцагч та бүгддээ таны хүссэн өнгө, загварын бүтээгдэхүүнээрээ үргэлж тосон үйлчилнэ.