Ахуйн нөхцөлд ноолууран бүтээгдэхүүнийг угааж , цэвэрлэх заавар

  • 18-30C булээн усанд гараар угаана.

Хэрэв та угаалгын машинд угаах тохиолдолд ноолууран бүтээгдэхүүн угаах тусгайлан  заасан минутанд тааруулж (3-5минут) угаана.

  • Тусгай зориулалтын ноос, ноолууран бүтээгдэхүүн угаахaд шингэн саванг хэрэглэвэл  тохиромжтой. Цайруулагч болон химийн бодис хэрэглэж болохгүй.

  • Гараар болон угаалгын машины сэгсрэгч, хатаагчинд олон минутаар хатааж , сэгсэрч  болохгүй. Харин гараар зөөлөн мушгиж, угаалгын машины сэгсрэгч, хатаагчинд  1 минутаас  хэтрэхгүй сэгсэрч хатаана.

  • Угаалгын дараа бүтээгдэхүүнихээ хэлбэр хэмжээг алдагдуулахгүйгээр тэнийлгэн  сэгсэрч хатаана.

  • Хатсаны дараа бүтээгдэхүүнийг дотор талаас нь уурын индүүний уураар хэлбэр, хэмжээг бариулан заавал индүүдэх шаардлагатай. Уураар индүүдсэн таны хувцасны өнгө, үс сэргэж шинэ мэт болно.

  • Цэвэрлэхдээ шарикласан ноолуурыг гараар буюу скочоор түүж цэвэрлэнэ. Хэрэв та завгүй, дээрхи аргаар угаалга цэвэрлэгээг хийх боломжгүй бол Саран кашмэрийг зориорой.